Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Баасанцогт, шүүгдэгч Д.Энхцэцэг, шүүгдэгч Б.Мөнхбаяр, тэдний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Баасанцогт, Д.Энхцэцэг, Б.Мөнхбаяр, “Улаанбаатар импекс” ХХК нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс энэ сарын 8-ны өдрийн шүүх хуралдаанаар хаалттайгаар хянан хэлэлцлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хийсэн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзээд шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн гэмт хэргийн зүйлчлэл, оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.