Авто тээврийн үндэсний төвөөс “Улаанбаатар хот – БНХАУ-ын Эрээн хот” чиглэлд улс хоорондын зорчигчдын тээврийн үйлчилгээг энэ сарын 10-ны өдрөөс явуулахаар болжээ. Тухайлбал, Тэнгэр автовокзалаас өдөр бүр 21:00 цагаас Эрээн автовокзалаас 16:00 цагаас дээрх чиглэлд явах аж. Тасалбарын үнийн хувьд том хүн 95 мянган төгрөг бол хүүхэд 47500 төгрөгөөр зорчих аж. Тасалбарыг eticket.transdep.mn болон билетийн кассуудаар захиалах боломжтой.
Анхаарах зүйлс:
- Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан ПГУ-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиалах
- Хилийн хяналт шалгалтаар нэвтрэхдээ ПГУ-ын шинжилгээний “сөрөг” хариуг биедээ тогтмол авч явахыг анхаарна уу
- ПГУ-ын шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах тул иргэн та хариуцлагатай хандахыг анхаарна уу хэмээн Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.