ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Соёлын яамны ажлын хэсэг Орхон, Сэлэнгэ аймагт ажиллалаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-02-12

Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 8,9-ний өдрүүдэд Орхон, Сэлэнгэ аймагт ажиллалаа. 

Энэ үеэр орон нутгийн удирдлагууд болон соёлын салбарын ажилтан албан хаагчидтай соёлын салбарын бодлого, хууль эрх зүйн орчин, нийгмийн баталгааг сайжруулах асуудлаар уулзалт зохион байгуулав. 

Уулзалтаар Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан соёлын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, орон нутагт тулгамдаж буй соёлын салбарын асуудлаар санал солилцов. 

Мөн цаашид соёлын салбарт тулгамдаж буй асуудлуудыг үе шаттайгаар яамны бодлого төлөвлөлтөд тусгаж ажиллахаа илэрхийллээ.