ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өдөртөө 3-5 градус хүйтэн байна

O.Admin
2023-02-20

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулсаар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно.

Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 2-7 метр, говь, талын нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -32...-37 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар   -26...-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -14...-19 градус, бусад нутгаар -19...-24 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -19...-24 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -13...-18 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1...+6 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26...-28 градус, бусад хэсгээр -19...-21 градус, өдөртөө     -3...-5 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -29...-31 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -27...-29 градус, өдөртөө -7...-9 градус хүйтэн байна.

2023 оны 02 дугаар сарын 21-нээс 02 дугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

21-нд Хэнтийн уулархаг нутгаар, 22-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас, 23-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 22-нд говь, талын нутгаар, 23-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -30...-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -24...-29 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3...-8 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -17...-22 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -16...-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Орхон, Ерөө голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5...+10 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр 0...+5 градус, бусад нутгаар 0...-5 градус хүйтэн байна.