Турк улсад болсон газар хөдлөлттэй холбогдуулан Монголын ард түмнээс Туркийн ард түмэнд илгээсэн хүмүүнлэгийн тусламжийн барааны дөрөв дэх хэсгийг өчигдөр /2023.02.21/ "Туркиш Эйрлайнс"-т хүлээлгэн өглөө.
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар /2023.02.07/ гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Турк Улс болон Арабын Бүгд Найрамдах Сири улсын ард, иргэдэд улсын нөөцөөс бараа, материалын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Энэ дагуу Турк улс руу махан нөөш, лаа, хөнжил, иж бүрэн монгол гэрийг илгээж буй юм.