ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНСУ-д хууль бусаар оршин суугч иргэдийг албадан гаргах журмыг сунгалаа

O.Admin
2023-02-27

БНСУ-ын Засгийн газраас ирэх 3 дугаар сарын 2-ноос 4 дүгээр сарын 30 хүртэл хоёр сарын хугацаанд хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдийг албадан гаргах чанга журмыг дахин хэрэгжүүлэхээр боллоо.

2023 оноос эхлэн 5 жилийн хугацаанд хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдийг албадан гаргах хатуу журмыг хэрэгжүүлэх хэтийн төлөвлөгөө гаргасан байна. Энэхүү төлөвлөгөөг Хууль зүйн яам, Цагдаагийн газар, Хөдөлмөрийн яам, Зам тээврийн яам, Далайн эргийн цагдаагийн газар зэрэг 5 байгууллага хамтран хэрэгжүүлнэ гэлээ.

Эдгээр байгууллагын шаардлагыг биелүүлэхгүй бичиг баримтаа шалгуулахаас татгалзсан тохиолдолд баривчлах бөгөөд хууль бусаар оршин сууж байгаа тохиолдолд хилээр албадан гаргах, эргэн орж ирэхэд хилийн хориг тавих зэрэг арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ.