Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан салбартаа сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийхдээ үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэх талаар ярилаа.
Тэрбээр "Нэг хүүхдийн хувьсах зардлыг хүүхдийн тоогоор үржүүлж аймаг руу, аймгаас сургуулиуд руу шилжүүлдэг шат дараалалтай "цавчаа" хэлбэрийн санхүүжилт олгогддог байсан бол одоо яг хүүхдэд чиглэсэн тогтолцоо руу шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, хүүхэд бүр чанартай боловсрол эзэмших санхүүжүүлдэг төсвийн тогтолцоо руу шилжсэн. Өмнө нь нэг хүүхдэд ноогдох хувьсах зардлын 80-90 хувь нь сургуулийн халаалт, цахилгаан, багш нарын НДШ, цалин урамшуулалд зарцуулагдаж байсан бол одоо тухайн сургуульд хүүхэд сурах орчныг сайжруулахад чиглүүлнэ" гэсэн юм.
Төсвийн шинэчлэлийн хүрээнд
- Тоног төхөөрөмжийн нөхөн хангалтын зардал
- Хичээл практикийн зардал
- Мэдээлэл технологийн зардал
- Багшийн хөгжлийг дэмжих зардал
- Эрүүл мэндийг дэмжих зардлыг олгодог болов.
2022 онд
- ЕБС-ийн 12431 багшид 14,5 тэрбум,
- СӨБ-ийн 2906 багшид 3,2 тэрбум,
- 378 цэцэрлэгт 5,4 тэрбум,
- 265 сургуульд 10,6 тэрбум төгрөгийн гүйцэтгэл, үр дүнгийн урамшуулал олгосон.
ТҮБД-3 ангиллын дагуу цалинждаг байсан багш өмнө нь 850717 төгрөгийн цалинтай байсан бол төсвийн шинэчлэлийн хүрээнд 1,050,000 төгрөгийн цалин авч байна.