ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Батлан даалтын сангаас урьдчилгаагаа гаргуулж, ипотекийн зээлд хамрагдах боломжтой

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-02-27

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор 21 аймаг болон нийслэлийн Налайх, Багахангай, Багануур дүүрэгт ипотекийн зургаан хувийн зээлд иргэд хамрагдах боломжтой боллоо. Хамгийн чухал нь зээлийн даатгалын сангаас орон сууцны ипотекийн зургаан хувийн зээлд хамрагдсан иргэдийн урьдчилгаа төлбөр бүрдээгүй тохиолдолд 60 гаруй хувьд батлан даалт гаргаж эхэлсэн байна.

Энэ талаар Батлан даалтын сангийн төсөл бизнес хөгжлийн газрын дарга Э.Тамир “2022 онд Засгийн газрын 42 дугаар тогтоолоор зээлийн батлан даалтын сангийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлсэн. Ингэснээр урьдчилгаа төлбөрийн батлан даалтын өөрийн хөрөнгийг гаргах боломж бүрдсэн. Зорилтод бүлгийн хүмүүс маань урьдчилгаа 30 хувиа бүрдүүлж чадаагүй байдаг. Тиймээс өөрсдөө 12 хувиа гаргаад, үлдсэн 18 хувиа Батлан даалтын сангаас гаргуулж, орон сууцанд орох боломжтой” гэв.