Энэ сарын 3-ны өдрийн байдлаар ТOP-20 индекс 1.02 хувиар өсөж, 39,653.69 нэгжид хүрчээ. Зах зээлийн үнэлгээ 7 их наядтөгрөг боллоо.
Энэ онд ХААН, ХХБ, Хас гэх мэт системийн нөлөө бүхий банкуудын тодорхой хувийг олон нийтэд нээлттэй арилжина. Ингэснээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсөх нь гарцаагүй.
Энэ сарын 3-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 1.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 12,341,017 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсөж, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Багануур" ХК (BAN +14.84%), "Бэрх Уул" ХК (BEU +11.43%) болон "Таван толгой ХК (TTL +4.55%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Богд Банк" ХК (BOGD -8.52%), "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH -7.69%) болон "Айтүүлс" ХК (ITLS -6.86%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 9,112 ширхэг нэгж эрхийг 2,063,466 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,041 ширхэг бондыг 204 сая төгрөгөөр арилжааллаа хэмээн Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв.