ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Оюу Толгой"-н Гүний уурхайн олборлолт өнөөдөр эхэлнэ

O.Admin
2023-03-13

Оюутолгойн компанийн бүлэг ордын нийт нөөцийн дийлэнх хувь буюу хамгийн агуулга сайтай хүдэр олборлох гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх ёслол өнөөдөр /2023.03.13/ болно. Гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх ёслолд тус уурхайн 34 хувийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын гишүүд тус уурхайн 66 хувь эзэмшигч, уул уурхайн салбартаа дэлхийд тэргүүлэгч “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, “Оюутолгой” ХХК-ийн удирдлагууд болон уурхайчин хамт олон оролцох юм.

Оюутолгойн бүлэг ордын нийт нөөцийн дийлэнх хувь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь Хюго Даммет ордын гүнд оршдог. Гүний уурхайн олборлолтыг аюулгүй, дэвшилтэт “блокчлон олборлох” аргачлалаар эхлүүлэх гэж байна.  Ингэснээр Оюутолгой нь зэсийн баяжмалын үйлдвэрлэлдээ ил уурхайн хүдэр дээр нэмж газрын гүний 1.3 км-ээс олборлосон хүдрийг ашиглах боломж бүрдэх юм.

Гүний уурхайгаас нэг өдөрт олборлох хүдрийн хэмжээг ирэх жилүүдэд үе шаттайгаар нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн оргил үед хүргэхээр зорьж буй аж.

Оюутолгойн бүлэг ордын нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд байдаг. Ил уурхайн ордтой харьцуулахад гүнд буй бүлэг орд нь эрдсийн агуулга өндөртэй. Газрын гадаргаас 700 метрийн гүнээс эхлэн үргэлжлэх орших бүлэг ордыг ил уурхайн аргаар олборлох боломжгүй учир гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг эрчимжүүлснээр өнөөдөр олборлолтоо эхлүүлж байна.