ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Болд: Оюутолгойтой холбоотой таван асуудлаас дөрөв нь шийдэгдсэн

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-03-13

"Рио Тинто"-ийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болдоос цаг үеийн асуудлаар байр суурийг нь сонирхлоо.

-Оюутолгой компанийн  зэсийн эрэлт хэрэгцээ  жилд  25 сая тонноос 50 сая тонн хүртэлх буюу хоёр дахин өсөхөөр тооцсон байгаа. Энэ нь 2035 он гэхэд ийм байна. Үүний нэг хамгийн том хөдөлгүүр нь цахилгаан машин. Цахилгаан машинд дундажаар 86 кг зэс орж байна. Дизель машинд дундажаар 26 кг зэс байдаг. Тэгэхээр 3-4 дахин зэс агуулсан цахилгаан машин үйлдвэрлэнэ. Хүн бүр цахилгаан машинаа цэнэглэх шаардлагатай болно. Цэнэглэх утас нь хүртэл зэс байна. Мөн дэлхийн дулааралтай хамааралтай эрчим хүчний эх үүсвэрүүдээ солих шаардлагатай. Тэр дундаа сэргээгдэх хүч бас ялгаагүй зэс  хэрэглэж байгаа. Мэдээж өнөөдөр таатай өдөр байна. Дэлхий дахинд зэсийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа энэ үед хэдхэн жилийн дараа зэсийн үйлдвэр ашиглалтад орох байх.

Тэр ч утгаар эхний алхамаа хийлээ. Өнөөдөр Оюутолгой компани хөрөнгө оруулалтын орлогоо ил уурхайгаас олж байгаа. Тухайлбал, жилд 150 мянган тонн зэс олборлодог. Жилдээ 1.4 сая тэрбум ам.долларын борлуулалттай. Энэ нь хөрөнгө оруулалтын зардлаа нөхдөг. Өнөөдөр төслийн гүйцэтгэл 83 хувьтай байна. Бүтээн байгуулалт жил хагасын дотор үргэлжлэх байх. Цаашид өөрсдийн эх үүсвэрээр явах байх гэж харж байна.

Энэ нь зэсийн үнээс хамаарна. Оюутолгой компани эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ нь олон улсад зөвшөөрөгдсөн стандартын дагуу хийсэн гэрээ учраас Тавантолгой цахилгаан станцын тендер тодорхой үр дүнд хүрэх байх. Оюутолгой компанийн зүгээс салхи, нарны станцын талаарх судалгааг ч хийж байгаа. Зэс боловсруулах үйлдвэр бол бидний хувьд олон жил мөрөөдөж, зорьсон ажил. Судалгааны ажлыг  2016 онд хийсэн. Тиймээс нэгдсэн бодлогоор зэс хайлуулах үйлдвэр барихаар зорьж байгаа. Судалгааны ажлыг ч нэлээд хийж байна. Оюутолгойтой холбоотой таван асуудлаас дөрөв нь шийдэгдсэн.