ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭТТ: Тонн нүүрсийг 182.1 ам.доллароор худалдлаа

O.Admin
2023-03-17

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр /2023.03.17/ нүүрсний ээлжит цахим арилжааг амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн цахим арилжаанд БНХАУ-ын "Xianjiade Energy resources International", “Shuangquan Energy", "Wangjin Energy" зэрэг гурван компани оролцож нэг тонн нүүрсийг 178,6 ам.доллароос дуудаж 182,1 ам.доллароор арилжжээ.

Цахим арилжааны ялагчаар "Wangjin Energy" компани шалгарч 5 багц буюу 32 мянган тонн түүхий коксжих нүүрсийг хамгийн өндөр үнээр буюу нэг тонныг 182,1 ам.доллароор худалдан авлаа.