ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Геологийн салбарын улсын зөвлөгөөн болно

O.Admin
2023-03-21

Геологичид энэ сарын 24-ний баасан гаригт Төрийн ордонд чуулна. Эрдэс баялгийн салбарт эрхзүйн шинэчлэл хийж байгаа энэ үед геологийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллагууд, орон нутгийн зэрэг 500 орчим төлөөлөгч оролцоно.

Зөвлөгөөнийг Монголын Геологийн холбоодын нэгдсэн зөвлөлөөс санаачлан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Үндэсний геологийн алба, Ашигт малтмал, газрын тосны газар, бусад төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгтэйгээр зохион байгуулна. Геологичид салбартаа тулгамдаж буй асуудал, үүний гарц шийдэл, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар нээлттэй хэлэлцэж, ЗӨВЛӨМЖ гаргах юм байна.