ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт орно

O.Admin
2023-03-31

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобус хоорондын хүлээгдлийн хугацааг багасгах зорилгоор иргэдийн санал хүсэлтийн дагуу 2023 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс алслагдсан суурьшлын цэгүүдээс богино эргэлтийн үйлчилгээг хоёр чиглэлд эхлүүлэхээр төлөвлөлөө.

Тодруулбал, Ч:29 "Сэлбэ амралт - МУБИС - Вокзал", Ч:44 "Нарангийн гол - ТЭЦ 3 - Дүнжингарав худалдааны төв" гэсэн үндсэн чиглэлийг:

  • Ч:29А “Сэлбэ амралт - Сансар-Зүүн 4 зам”
  • Ч:29Б “Зүүн 4 зам - Сансар-Вокзал”
  • Ч:44А “Нарангийн гол - Толгойт-3-р эмнэлэг”
  • Ч:44Б “Цамбагарав - ТЭЦ3 - Дүнжингарав худалдааны төв” болгон өөрчлөлтийг оруулаад байна.

Тухайн чиглэлээр үйлчлүүлдэг иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.