ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

НӨАТ-ын буцаан олголтыг маргааш иргэдийн дансанд шилжүүлнэ

O.Admin
2023-04-27

2023 оны нэгдүгээр улирлын нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалтыг иргэн, аж ахуйн нэгжүүдэд хэзээ шилжүүлэх талаар Татварын ерөнхий газраас тодрууллаа. 
Татварын ерөнхий газраас НӨАТ-ын буцаан олголтоор авах мөнгөн дүнгээсээ и-баримт апп-аар дамжуулан хөрөнгийн татвараа төлөх боломжийг бүрдүүлсэн. 2023 оны нэгдүгээр улиралд 54363 иргэн НӨАТ-ын буцаан олголтоосоо хөрөнгийн татварт 755 сая төгрөгийн татварыг шимтгэлгүй, хялбархан төлсөн байна. 
Нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг 2023 оны дөрөвдүгээр сарын 28, 29-нд иргэдийн дансанд шилжүүлнэ гэж Татварын ерөнхий газраас мэдээлэв.