ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цогтцэций сумын эмнэлэгт тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэж өгөв

O.Admin
2023-08-16

“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын эрүүл мэндийн төвд нэг тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгчээ.Эрүүл мэндийн үйлчилгээ эрхлэхэд нэн шаардлагатай хүлээн авах, яаралтай тусламж, мэс засал, дүрс оношилгоо, лаборатори, сэргээн засах, шүдний кабинет, эмийн сан, угаалга ариутгал, эмгэг анатомийн гэх мэт 11 багц тоног төхөөрөмж багтжээ.

Тум сум нь хүн амын төвлөрөл ихтэй  уул уурхайн бүс нутаг. Иймд орон нутгийн иргэдээс гадна уул уурхайн бүсэд үйл ажиллагаа явуулдаг компаниуд болон манай компанийн гэрээт, туслан гүйцэтгэгч нийт 9000 гаруй ажилтан эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авдаг байна.
Цогтцэций сумын засаг даргын орлогч Л.Өлзийнэмэх  “Цогтцэций сумын эрүүл мэндийн төв 2016 онд ашиглалтад орсон. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт хийдэгч 50 ортой том эмнэлэг учир техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангалтгүй байсан" гэв.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа Удирдлагын газрын дарга Н.Анун “Манай компанийн зүгээс Монгол Улсын Засгийн газрын Хөгжлийн бодлогод тусгасны дагуу Цогтцэций сумын төвийг 51000 хүн ам бүхий орон нутгийн зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг батлуулан аймаг сумын удирдлагуудад хүлээлгэн өгсөн. Тиймээс цаашид хүн төвлөрөл нэмэгдэхийн зэрэгцээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээ нэмэгдэх шаардлагатай болно. Иймд энэхүү эмнэлгийн нийт тоног төхөөрөмж Цогтцэций сумын эрүүл мэндийн төвд зайлшгүй шаардлагатай гэж үзэж манай компаниас нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлэж байна” гэжээ.

Цогтцэций сум нь 9000 орчим хүн амтай  боловч уул уурхайг дагасан хүний тоо нийлээд 20 орчим мянгад хүрдэг. Хүн амын төвлөрлийг дагаад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах хүний тоо тасардаггүй байна. Тус эмнэлэг жилдээ 70-80 орчим хүнд яаралтай хагалгаа хийдэг ажээ.