“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоосон 10 сарын хугацаанд 44 удаагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулжээ.
Улмаар, 467.8 сая ам.долларын өртөг бүхий 4.2 сая тонн нүүрс борлууллаа. Биржээр нүүрс борлуулснаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 512 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олов.