ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНСУ-д хүчингийн хэрэг үйлдсэн Л.Мөнхбатад таван жилийн хорих ял оноожээ

O.Admin
2023-09-21

БНСУ-д албан томилолтоор ажиллаж байсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Орлогч дарга Л.Мөнхбат согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ орчуулагч монгол бүсгүйг хүчирхийлсэн хэрэг үйлдсэн билээ. Хэрэг өнгөрөгч зургадугаар сард гарсан бөгөөд Л.Мөнхбат нь хоёр улсын соёлын солилцооны арга хэмжээнд оролцох, улмаар Мандал сум нь БНСУ-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулан 10 орчим алба хаагчид тус улсад очоод байх үеэр уг хэргийг үйлдсэн байдаг.

Л.Мөнхбат нь өдрийн цагаар архи согтууруулах ундаа хэрэглэж, улмаар орчуулагч бүсгүй түүнийг өрөөнд нь хүргэж өгөх үеэр дээрх хэргийг үйлдсэн бөгөөд хохирогч бүсгүй цагдаа дуудсаны дараа "Юу ч санахгүй байна" хэмээн мэдүүлэг өгсөн байдаг. Гэсэн ч удалгүй хэргээ хүлээж, хохирогч эмэгтэйгээс өршөөл үзүүлэхийг гуйсан ч түүнд холбогдох шүүх хурал БНСУ-д болж, түүнд таван жилийн хорих ял оноожээ. Мөн түүнийг бэлгийн хүчирхийллийн эсрэг сургалтад хамруулах шийдвэр гаргажээ.