ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Чулуут цагаан дэл”-ийн баяжуулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болжээ

O.Admin
2023-09-26

Улаанбаатар хотоос 145 километрийн зайд буюу Төв аймгийн Баянцагаан сумын нутагт  “Чулуут цагаан дэл”-ийн хайлуур жоншны баяжуулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн болжээ.

Тус уурхайн гүйцэтгэх захирал Далайн Батбаяр “2019 оноос хойш хамт олныхоо хүчээр зүтгэсээр том ажлын ард гарлаа. Энэ хугацаанд “Ковид-19”-ийн хөл хорио,  залгуулаад  Замын-Үүд,  Эрээний боомт хаагдаад, юм юм л боллоо.

Гэхдээ манай үйлдвэр  агуулга багатай, эдийн засгийн хувьд ач холбогдолгүй гээд хаягдсан хүдрийг цуглуулан боловсруулж өндөр агуулгатай баяжмал үйлдвэрлэнэ” хэмээн сошиал хуудсандаа бичжээ. Тус баяжуулах үйлдвэр нь дэлхийд цөөхөнд тооцогддог усыг хэмнэлттэй ашигладаг технологи ашиглана гэдгээрээ онцлог. Мөн үйлдвэрээс гарч байгаа хаягдал усыг бүрэн эргүүлэн  ашиглаж, хуурай хаягдлаараа барилгын материал хийх юм байна. Дэд бүтэц сайн хөгжсөн бүсэд буюу түүхий эд олборлох уурхайн дэргэд байгуулагдсанаараа давуу талтай.

Үйлдвэрээс гарах бүтээгдэхүүн нь химийн үйлдвэр, гар утас, автомашины батерей зэрэг хүнд үйлдвэрийн гол түүхий эд болох юм байна.  Цар тахлын улмаас улсын эдийн засаг сөхөрч, бүтээн байгуулалтын ажлууд царцсан хүнд үед бүх ачааг нуруундаа үүрч яваа хувийн хэвшлийн компаниуд зүгээр суулгүй, өөрсдийн хүч, хөрөнгөөр ийнхүү олон мянган шинэ ажлын байр бий болгож,  баяжуулах үйлдвэр нээж байгаа нэг сайн жишээ энэ юм.