ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

11 жилийн ял сонссон Б.Махбалыг хугацаанаас нь өмнө суллажээ

O.Admin
2023-09-28

Зам тээвэр, хөгжлийн яамны гадна 2018 оны наймдугаар сарын 9-нд ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-ийн амийг тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал хөнөөсөн. Шүүхээс түүнд 2020 онд 11 жилийн ял оноосон юм. 

Тэрбээр Нийслэлийн Багануур дүүрэг дахь 427 дугаар хорих ангид ял эдэлж байсан бөгөөд тус хорих ангийн магадлангаар сулласан гэдгийг шүүх байгууллагаас мэдээллээ. Б.Махбал нь оноосон ялын 50 хувийг биеэр эдэлсэн тул магадланд орсон аж.

Гэвч шүүхийн эл шийдвэрийг прокурор эсэргүүцэж дээд шатны шүүхэд хандсан тухай албан бус эх сурвалж мэдээллээ. Хэрэв прокурорын эсэргүүцлийг шүүх хүлээн авбал түүнийг буцаан хорих хуулийн зохицуулалттай юм байна.