ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Буцалгаж хонуулсан ус хор болно

O.Admin
2023-09-28

Бүх юмс үзэгдэл шороо, ус, гал, хий, огторгуй гэсэн таван махбодоос бүрдэнэ. Түүний их багын хэмжээгээр янз бүрийн дүр байдалтай байна. Хүний бие, сэтгэл ч мөн таван махбодиос л бүрдэнэ.

Үүний дотроос хүний биеийн усан махбодийг усаар ундаалж тэжээн тэтгэх бөгөөд буцалгаж хэргэлснээр л биед зохистой тэжээл болон шингэнэ. Энгийн үед усыг буцалгаад халуун бүлээнээр нь хэрэглэх бөгөөд энэ нь ходоодны галын илчийг бууруулахаас сэргийлж, хоол ундыг шингээж тамирыг тэтгэнэ.

Харин биед халуун чанарын өвчин дэлгэрсэн үед л буцалгаад хөргөсөн ус хэрэглэнэ. Өдрийн шингэний хэвийн хэмжээ өөрийн гарын хоёр алганы хонхорыг нийлүүлсэн хэмжээгээр дөрөв байна.

Зөвхөн:

- биед халуун чанарын өвчин дэлгэрсэн үед халууны илчийг бууруулах, халууныг урхагийг гадагшлуулах зорилгоор

- цус, шарын халууны урхагийг арилгах туулга эмчилгээ, бадганы урхагийг арилгах бөөлжүүлэх эмчилгээний үед эмийн найрлагатай хавсарч усаар хөөж ташуурдах зорилгоор эмчийн зааврын дагуу их хэмжээний ус хэрэглэнэ.

Бусад тохиолдолд усыг их хэмжээгээр хэрэглэвэл галын илчийг дарангуйлж, эс шингэж, биед хуримтлагдсанаар олон эд эрхтнийг өвчлүүлнэ. Усыг буцалгаад хэргэлэх нь зохистой боловч буцалгаад хонуулсан ус нь хүний биед хор болж, олон төрлийг өвчлөл үүсгэнэ. Ундааны дээд нь ус боловч буруу, дутуу, илүүгийн гэмээс сэргийлээрэй.

Эх сурвалж: АУ-ны доктор Г.Одонцэцэг