ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зүрх судасны үндэсний төв байгуулах зээлийн гэрээ баталгаажив

O.Admin
5 цагийн өмнө

Монгол Улсад тавдугаар зэрэглэлийн Зүрх судасны үндэсний төв байгуулах зээлийн гэрээ баталгаажлаа. 

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 34.9 сая ам.долларын зээл болон Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 22.5 сая евро буюу 26.4 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжих уг төслийн хүрээнд 8 давхар, 120 ортой зүрх судасны төвийн барилгыг барьж, тоног төхөөрөмжөөр бүрэн хангах юм.

Төсөл хэрэгжсэнээр зүрх судасны өвчлөл, нас баралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, шинэ технологийг нэвтрүүлэх, сургалт, судалгааны цогц төвтэй болж тусламж үйлчилгээний хүртээмж хоёр дахин нэмэгдэнэ.