“Дисковер Монголиа-2018” чуулга уулзалтад оролцогчдоос байр суурийг нь сонирхлоо.
Д.Сумъяабазар: Хөрөнгө оруулагчдын дуу хоолойг сонсоно
/Уул уурхайн сайд/
-Монгол Улс цаашдаа хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлнэ. Хариуцлагатай уул уурхай төсөвт орлого оруулдаг, татвараа төлдөг, ажлын байр бий болгодог, байгаль экологид ээлтэй, техникийн дэвшил ашиглаж үйл ажиллагаа явуулдаг. Ийм компаниудтай Монголын Засгийн газар ажиллахад бэлэн. Хөрөнгө оруулагчдын дуу хоолойг Засгийн газар сонсох болно. Уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд анхаарна.
Д.Энхболд: Нүүрс гол экспортын бүтээгдэхүүн байсаар байна
/Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал/
-Монгол Улс нүүрсний зах зээлийн өрсөлдөөнд нэгдсэн орон. Манай улсын хувьд нүүрс гол экспортын бүтээгдэхүүн байсаар байна. Уул уурхайн салбарт тусгай зөвшөөрлийг өргөдлөөр өгөхийг болиулсан нь хайгуулын салбарыг зогсоосон гэхэд
Б.Бямбасайхан: Манай улсад хөрөнгө оруулах сонирхол маш их болжээ
/Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга/
-Манай улсад хөрөнгө оруулах сонирхол маш их байна. Уул уурхайн зах зээл гэж юу вэ, бид зах зээлдээ яаж ойртох вэ гэдгээ хөрөнгө оруулагчидтай уулзаж ярилцана. Монголд олон улсын хэмжээний аюулгүй байдал, менежментийн болоод санхүүгийн стандарт хэр нэвтэрч байна вэ гэдэгт гол үзүүлэлт нь байдаг. Энэ талаар хөрөнгө оруулагчдын дуу хоолойг сонсож, төрийн бодлогыг хөрөнгө оруулагчдад хүргэдэг нь “Дисковер Монголиа” юм.