ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монголбанк өнгөрөгч сард 2.9 тонн үнэт металл худалдан авчээ

O.Admin
2023-10-10

Монголбанк есдүгээр сард 2.9 тонн үнэт металл худалдан авсан байна. Ингэснээр оны эхнээс худалдан авсан үнэт металлын хэмжээ 13.2 тонн хүрлээ. Хэдий тийм боловч энэ нь өмнөх оны мөн үеэс 11.8 хувиар буурсан үзүүлэлт болж байна. 2022 оны есдүгээр сард Монголбанк 2.4 тонн үнэт металл худалдан авч байсан аж.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 1.6 тонн, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 714.5 кг үнэт металл худалдан авчээ.

Есдүгээр сард Монголбанкны алт худалдан авах дундаж үнэ 213 мянга 818 төгрөг байсан байна. Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дэх үнээр тогтоодог.   

2023 оны эцэст Монголбанк 20 тонн алт худалдан авах төсөөлөлтэй байгаа бол 2024 оны улсын төсөвт мөн л 20 тонныг экспортлохоор тусгажээ. Ингэхдээ нэгжийн үнийг 1950 ам.доллар байхаар тооцоолсон байна.