ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭТТ: 29.5 сая тонн нүүрс борлуулж, сарын дундаж борлуулалтыг 3.8 дахин нэмэгдүүлжээ

O.Admin
2023-10-11

"Монголын уул уурхайн долоо хоног” нэгдсэн арга хэмжээ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Уул уурхай, технологийн газрын дарга Ч.Алтанбагана Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар илтгэл тавилаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 9 дүгээр сарын байдлаар 2.9 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 29.5 сая тонн нүүрс борлуулж сарын дундаж борлуулалтыг 3.8 дахин нэмэгдүүлж ажиллалаа. Энэ үзүүлэлт нь компанийн үйл ажиллагаа явуулсан 12 жилийн түүхэн дэх хамгийн өндөр борлуулалт бөгөөд нийт борлуулалтын 26 хувийг эзэлж байна.