ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох асуудалд санал авч байна

O.Admin
2023-10-17

УИХ-ын дарга Г.Занданшатар нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг нэвтрүүлж буй талаар  өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ 2022 онд иргэдийн оролцоотой парламент байх зорилтын хүрээнд  D-Parliament.mn цахим системийг эхлүүлсэн. Харин өнөөдөр D-petition буюу нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг нэвтрүүлж байна. Иргэдийн оролцоог хангах, зөвлөлдөх механизм. Хууль тогтоох 77 дахь эрх мэдлийг иргэдэд өгч байна. Эхлээд  НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгон нэмэгдүүлэх тухай асуудлыг D-petition системд оруулж байна. Энэ асуудлыг дэмжвэл холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэх болно. Одоогоор 19 хүн дэмжлээ гэж мэдэгдсэн” юм. Иргэд И-Монголиа, төрийн цахим үйлчилгээний 130 хурдан цэгээр дамжуулан саналаа өгөх боломжтой аж.

Тиймээс иргэд https://petition.parliament.mn хаягаар ороод саналаа өгөх боломжтой юм.