ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дарханд цэвэр усны 15000 ухаалаг тоолуурыг хэрэглээнд нэвтрүүлнэ

O.Admin
2023-10-19

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 40.0 сая еврогийн экспортын зээлийн 3 дахь санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд “Дархан хотын цэвэр усны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Тус төслийн хүрээнд нийт 13.3 км цэвэр усны уян ширмэн хоолой угсралтын ажлыг гүйцэтгэж, 15000 ширхэг ухаалаг тоолуурыг хэрэглээнд нэвтрүүлэх юм. Ингэснээр осол аваар буурч, үргүй зардал багасах бөгөөд ус алдах эрсдэл үүсэхэд алсын зайн удирдлагаар хэрэглэгчид өөрсдөө хянах боломж бүрдэнэ.

Төслийн барилга угсралтын нээлтийн арга хэмжээ /2023.10.17/-ны өдөр Дархан-Уул аймагт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Барилга хот байгуулалтын яамны Барилга, Инжнерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, төслийн захирал Д.Гантулга, төслийг гүйцэтгэгч Австри улсын “Ти Ар Эм”ХХК-ийн төслийн менежер В.Андреас, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал, “Дархан-Ус суваг”ХК-ны гүйцэтгэх захирал Г.Эрдэнэбат тэргүүтэй албаны төлөөллүүд оролцлоо.