ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шөнийн тарифын хөнгөлөлт ирэх сарын 1-нээс эхэлнэ

O.Admin
2023-10-23

Эрчим хүчний өвлийн хэрэглээнд зориулж шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлдэг. 2023-2024 оны шөнийн тарифын хөнгөлөлтөд улсын төсөвт 33 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайдын багцад суулгасан байна.

Нийслэлийн болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын хоёр тарифт тоолууртай өрхийн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 100 хувиар хөнгөлдөг.

Ингэхдээ нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220В хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700 кВт/цаг, 380В хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1,500 кВт/цаг байхаар тогтоосон байдаг. Үүнээс илүү гарсан хэрэглээний үнийг иргэд өөрөө төлөх журамтай.