Дорнод аймгийн Матад сумаас зүүн хойд зүгт 192 километр зайд 10 дугаар сарын 29-ний өдрийн 00:12:36 цагт 3,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Тус суманд энэ долоо хоногт гурван ч удаа газар хөдлөлт болсон нь энэ юм. Эхнийх нь аравдугаар сарын 23-ны 22.17 цагт Матад сумын төвөөс 138 км зайд 3.9 магнитудын хүчтэй болсон бол дараагийнх нь нэг хоногийн дараа буюу аравдугаар сарын 24-ний 21.16 цагт сумын төвөөс зүүн хойд зүгт 140 км-ийн зайд 4.5 магнитудын хүчтэй болсон юм.