ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БАЙР СУУРЬ: Бизнес эрхлэгчид бизнесийн тэгш орчныг хүсэж байна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-11-02

УИХ-аас "ДАН" системээр баталгаажсан нийтийн өргөдөл гомдлын цахим системийг аравдугаар сарын 18-ны өдөр нээсэн билээ.

Улмаар, УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, CEO клуб, Монголын үйлдвэрчний эвлэл зэрэг олон нийтийн байгууллагуудаас удаа дараа тавьж ирсэн хүсэлтийг үндэслэн НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг таван хувь болгож нэмэгдүүлэх нийтийн өргөдлийг УИХ-ын албан ёсны программ хангамж D-платформын D-Өргөдөл / petition.parliament.mn / цахим системээр дамжуулан гаргасан.

Уг санал зургаан хоногийн хугацаанд 105 гаруй мянган иргэний дэмжлэгийг авч, журмын дагуу Төсвийн байнгын хороо хэлэлцэн ажлын хэсэг байгуулаад байгаа билээ. Тэгвэл энэ талаар бизнес эрхлэгчид дараах байр суурийг илэрхийлж байна.

МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн: Угжирсан асуудлаар нийгэм өөрөө хариугаа өгчихлөө

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн Япон Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

-Нийгэмд шударга бус асуудал байгааг 100 гаруй мянган иргэн илэрхийлсэн хэрэг. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх эсэх асуудалд нийгэм өөрөө хариугаа өгсөн байна. Аж ахуйн нэгжүүд үүнийг "Шинэ сэргэлт"-ийн бодлогод ч тэр, төр засагтай хийж байсан хуулийн саналуудад ч санал болгосоор ирсэн.

Болохгүй байсан, угжирсан асуудал олон нийтийн санал асуулгаар ил болчихлоо. Начны найраа байхгүй гэдэг шиг шударга бус асуудал байна, солиоч ээ гэдгийг 100 гаруй мянган хүн илэрхийлсэн. Төр засагтайгаа санал асуулгын замаар харилцаж байр сууриа илэрхийлсэн байна.

СЕО клубын Ерөнхийлөгч Б.Гантулга: Бизнесийн тэгш орчныг бий болгоё

CEO club"-ын Ерөнхийлөгч Б.ГАНТУЛГА: - YouTube

-Бизнес эрхлэгчийн хувьд үйл ажиллагаа явуулахад НӨАТ хамгийн том дарамт, нийгмийн даатгалын шимтгэл, банкны зээлийн хүү хамгийн өндөр зардал болдог. Өнөөдөр шударгаар бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ зах зээлд худалдахдаа ямар ч татвар, нийгмийн даатгал төлдөггүй, татвараас зугтаадаг, нуугддаг бизнес эрхлэгчдээс хамгийн багадаа 10-20 хувь үнэтэй зарж байж өөрийн ашигт ажиллагаандаа хүрдэг.

Жишээлбэл, шударгаар татвараа төлөөд явж буй бизнес эрхлэгч 120 мянган төгрөгөөр бараа зарахад хэрэглэгч татвар төлдөггүй, зугтаадаг хүнээс уг барааг 100 мянган төгрөгөөр худалдаж авдаг. Тиймээс борлуулалт хоёр, гурав дахин бага байгаа юм. Энэ нь өөрөө бизнесийн тэгш бус өрсөлдөөнийг бий болгож байна. Бизнес эрхлэгч хүний хувьд хэлэхэд, нэгдүгээрт тэгш бизнесийн орчныг бий болгоё. Татвараас зайлсхийдэг, зугтаадаг нөхдөөсөө татвараа аваач ээ гэсэн шаардлагыг хүргүүлж байгаа. Үүнд ямар боломж байна вэ гэвэл НӨАТ-ын 10 хувийг бууруулах. Нөгөө талд иргэдэд очих буцаан олголтыг нэмэгдүүлэх шаардлагатай.

"Ган хийц" ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваасүрэн: НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх нь зөв

-Татвар төлөгчдийн хүрээ тэлэх тусам улсад орох орлого нэмэгдэнэ. Буцаан олголтыг нэмснээр хүн бүр зүйтэй алхам болсон гэдгийг санал нэгтэй хүлээн зөвшөөрнө. УИХ-ын дарга энэ санаачилгыг гаргасан. УИХ дахь намын гишүүд нь харин олон саналтай байна.

Зарим хэсэг нь НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг нэмэх нь зөв гэж байхад нөгөө нь нэмэхгүй гэсэн байр суурьтай байна. Харин өнөөдөр бизнес эрхлэгчдийн төлөөллийг дуудаж уулзаад НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх нь зөв эсэхийг асуулаа. Ний нуугүй хэлэхэд зөв. Гэхдээ энэ асуудлыг ухаалаг, бодлоготой шийдвэрлэх хэрэгтэй. Хүрээгээ тэлэх асуудлыг цогцоор нь шийдмээр байна.

Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны тэргүүн Т.Баярсайхан: Бүгд НӨАТ төлөгч байх ёстой

Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо НОК-д хандив өглөө | Peak News

-Өнөөдөр гол нь бүгд НӨАТ төлөгч байх ёстой гэсэн асуудлыг эхний ээлжинд тавья. Ингэж байж гэмээн эдийн засаг тунгалаг болно. Хууль нэг хэсэг бус нийтэд үйлчилдэг зорилготой байхыг бид шаардаж байна. Гадна, дотныхонд ялгаагүй. 

Өнөөдөр үндэсний үйлдвэрлэгч нар түүхий эд аваад боловсруулахад бүх татвар төлөгчөөр бүртгүүлж, зардлаа нэмээд татвараа бүрэн төлөөд явдаг атал гадны худалдаачид манай түүхий эдийг их хэмжээгээр аваад хил гарахад ямар ч татвар төлөхгүй байх жишээтэй. Тиймээс бизнесийн өрсөлдөөнөө нэг болгон дэмжье.