Казахстан улсын Караганда мужийн “Костенко”-ийн уурхайд өнгөрсөн сарын 28-ны өдөр тэсрэлт болж, нийт 47уурхайчин амиа алдлаа. Тэсрэлт болох үед уурхайд 252 уурхайчин ажиллаж байснаас 205 хүнийг газрын гадарга дээр гаргасан бөгөөд 47 уурхайчин сураггүй болсон байна.
Караганда мужийн Уул уурхайн аврах 10 тасгийн аврагчид 36 нэрвэгдэгчийн цогцсыг илрүүлж, 11 уурхайчны цогцсыг газрын гүний нурлаас гаргажээ. Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевийн зарлигаар аравдугаар сарын 29-нийг Казахстан улс даяар бүх нийтийн гашуудлын өдөр болгосон байна.
Урьдчилсан байдлаар уурхайд метан хийн тэсрэлт болсон гэж таамаглаж байгаа бөгөөд дэлбэрэлтийн хүчээс шалтгаалан хоёр километр /1.2 миль/ газарт нуранги үүсчээ.