ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Говь-Алтайд дөрвөн магнитудын хүчтэй газар хөдөллөө

O.Admin
2023-11-17

Говь-Алтай аймгийн Шарга сумаас баруун хойд зүгт 57 км-ийн зайд өнөөдөр өглөө буюу арваннэгдүгээр сарын 17-ны 07:21:33 цагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, ямар нэгэн хохирол учраагүйг Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ. Манай улсад 2023 оны эхний арван сард 77 удаагийн газар хөдлөлт болжээ.  

Одон орон, геофизикийн хүрээлэнгийн газар хөдлөлийн салбар 1994 оноос тоон мэдээллийн шугамаар, интернэтээр мэдээллийг төв рүү өгдөг болжээ. Өнөөдрийн байдлаар 70 байршилд газар хөдлөлтийн судалгааны 140 гаруй станцтай. Энэхүү станцуудаараа Монгол Улсад газар хөдлөлт болсон тохиолдолд хугацаа алдалгүй зарладаг байна. Монгол Улсад 1991 онд 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бол 2021 онд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлж байв.