ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гэмт хэргийн гаралт орон нутагт буурч, нийслэлд өсчээ

O.Admin
2023-11-17

Монгол Улсын хэмжээнд 2023 оны эхний 10 сард нийт 31258 гэмт хэрэг бүртгэгдсэнээс:

• Улаанбаатар хотод 21934 хэрэг буюу 70.1 хувь

• Орон нутагт 9307 хэрэг буюу 29.8 хувь

• Хилийн чанадад 17 буюу 0.1 хувь нь бүртгэгдсэн байна.

Энэ нь өмнөх 2022 оны мөн үетэй харьцуулахад :

• Улсын хэмжээнд нийт 62 хэрэг буюу 0.2 хувиар

• Орон нутгийн хэмжээнд 799 хэрэг буюу 7.9 хувиар тус тус буурсан бол

• Улаанбаатар хотын хэмжээнд 729 хэрэг буюу 3.4 хувиар өссөн байна.