ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хилчид хүний амь аварчээ

O.Admin
2023-11-20

Хилийн цэргийн 0257 дугаар ангийн алба хаагчид хээр осгосон өсвөр насны хүүг аварч, ар гэрт нь хүргэж өгчээ. 

Тодруулбал, тус ангийн 0231 дүгээр салбарын Харуулын дарга, ахлах ахлагч Б.Тайга, гэрээт хилчин, байлдагч Л.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нэгдүгээр багийн иргэн Тэрбиш овогтой Оргил нь мориноосоо унаж хөлөө хугалан, улсын хилээс таван км орчим зайд, хагас осголтын байдалтай байхад нь олж илрүүлэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, ар гэрт нь мэдэгдэж хүлээлгэн өгснөөр 15 настай Т.Оргил хүүгийн амь насыг аварч чадлаа.

Ийнхүү албан үүргээ сонор сэрэмжтэй гүйцэтгэж, хүүгийнх нь амь насыг аварсан хилчдэд хүүгийн ар гэрээс талархсанаа илэрхийлж, салбарын хамт олонд агт морь бэлэглэлээ.

Mungkin gambar 3 orang