ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төөрсөн, сураггүй болсон 66 иргэнийг эрэн хайж байна

O.Admin
2023-11-23

Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсны улмаас малдаа яваад цасанд төөрсөн, сураггүй болсон дуудлага, мэдээллийн тоо нэмэгдэж байна.

Онцгой байдлын байгууллагад 23:30 цагийн байдлаар 122 удаагийн дуудлагаар 192 хүн төөрсөн, сураггүй болсон дуудлага бүртгэгдсэн. Эдгээр иргэдээс 126-г эсэн мэнд олж, 66 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.