Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар бүрэн, бодитой, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч нарт эрх, үүрэг, хариуцлагыг тайлбарлан мэдүүлэг авсан, шүүх хүсэлт гаргасан иргэдийг хохирогчоор тогтоох эсэх асуудлыг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д зааснаар шийдвэрлэх, мөн хохирлын тооцооллыг шүүх хуралдаанаар хийх боломжтой гэж дүгнэв.
Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй юм.