ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Увсын Малчин, Хяргас суманд цасны зузаан 33 см-т хүрчээ

O.Admin
2023-11-27

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр баруун аймгуудын хойд хэсэг, төвийн болон зүүн аймгийн ихэнх, говийн аймгуудын зарим газаар 0-34 см зузаан цасан бүрхүүл тогтоод байна.

Үүнээс хамгийн их нь Увс аймгийн Малчин, Хяргас сумын нутагт 33 см, Баруунтүрүүнд 28, Сагил суманд 25 см, Төв аймгийн Эрдэнэтсантад 30, Өндөрширээтэд 26 см, Завханы Тэс суманд 26 см, бусад хэсэгт 0-22 см цасан бүрхүүлтэй байна. 

Агаарын хамгийн их температур буюу өдөртөө хугацааны эхэнд ихэнх нутгаар дулаан байсан боловч өнгөрсөн 7 хоногт хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Хүрмэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, Эг-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын  хөндийгөөр 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байв. Нийслэл Улаанбаатар хотод өнгөрсөн долоо хоногт буюу арваннэгдүгээр сарын 25-27-нд 0-4.2 мм цас оржээ.