Энэ сарын 25-нд Ховд аймаг, Мянгад суманд 63 настай иргэн Н сумын Соёлын төвд уулзалтад орохоор гэрээсээ явганаар гараад сураггүй болжээ.
Дуудлага энэ сарын 28-ны өдөр аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид сумын Цагдаагийн хэсгийн хоёр алба хаагч, сумын мэргэжлийн ангийн 35 хүн, ар гэрийн 20 хүнтэй хамтран хайж, 63 настай, эрэгтэй Н-ийн цогцсыг 11.29-ний өдрийн 15:20 цагт сумын төвөөс хойд зүгт 1.5 км зайтай “Цагаан-Овооны дунд тохой” гэдэг газраас олж, Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн байна.