ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Самар түүж яваад сураггүй алга болсон иргэнийг эрэн хайж байна

O.Admin
2023-11-30

Сэлэнгэ аймийн Ерөө сумын Бугант багийн “Байшинт" гэдэг газар найман хүн самар түүж явснаас иргэн Г нь арваннэгдүгээр сарын 09-ний өдрийн 09:40 цагийн орчим отоглосон газраас гарч яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг тус аймгийн Цагдаагийн газраас арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн 16:11 цагт ОБГ-т ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид Сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын иргэдтэй хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 09:00 цагаас эхлэн хөдөлгөөн үйлдэж 30 км замыг туулан Ерөө сумын Бугант багийн “Ус суваг” гэдэг газарт хоноглосон бөгөөд өнөөдөр өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэв.