ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өмнө нь данстай байсан бол шинээр нээлгэх шаардлагагүй

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-09-12

-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн  1072 ширхэг хувьцаатай иргэд хаана,  данс нээлгэж болох талаар брокер дилерийн компаниудтай холбогдож мэдээлэл авлаа. 

 

“Алтан хоромсог” ҮЦК:  

-Үнэт цаасны ямар нэгэн компанид данс нээлгэж бүртгүүлсэн тохиолдол дахин данс нээх шаардлагагүй. Манай давуу тал нь “Ард санхүүгийн нэгдэл” гэж  толгой компани байгаа. Нийт борлуулалтын үнийн дүнгийн хоёр хувийг шимтгэлд авна. Данс нээлгэхэд иргэний үнэмлэх болон 5000 төгрөгтэй ирэх шаардлагатай. Насанд хүрсэн иргэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. 

 

“Би Ди Сек ҮЦК” ХК-ийн  брокер Б.Онон:

-18 нас хүрсэн Монгол Улсын иргэн заавал өөрийн биеэр ҮЦК болон төлөөлөгчийн га­зар ирснээр дансаа нээлгэх бо­ломж­той. Итгэмжлэгдсэн төлөө­­лөгч төрлийн хүнд өөр хүний бичиг баримтаар хувьцаа­ны данс нээхийг хориг­ло­дог. Тэгэхээр боломжгүй  гэ­сэн үг.  Хөдөө орон нутгийн ир­гэ­дээс ийм хүсэлт ирдэг. Үнэт цаасны төвөөс 21 аймгийг ҮЦК-ид хувиарлаж өгсөн бай­даг. Үнэт цаасны төвлөрсөн хад­га­лам­жийн сайт www.schvd.mn сайт руу ороод ямар брокер дилерийн  компани орон нутагт данс нээх эрхтэй талаар мэдээлэл авч болно. Магад­гүй данс нээлгэчихээд март­сан байхыг үгүйсгэхгүй. Хөрөн­гийн зах зээлд  ашиг олох хоёр арга байдаг. Нэгдүгээрт ноог­дол ашиг хүртэх нөгөө нь  арил­жих.  “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн  1072 хувьцааг манай­хаар  дамжуулан худалд­сан то­хиол­долд 2.5 хувийн шимт­гэл ав­на. Данс нээлгэхэд иргэ­ний үнэм­лэх, 5000 төгрөг байхад болно. 

 

“Зэргэд ҮЦК” ХХК-ийн   брокер Б.Дулмаа:

-Хэрэв өмнө нь данс нээлгэж байсан бол шинээр дахин нээлгэх шаардлагагүй. Хүмүүс олон нийтийн сүлжээгээр хоорондоо ярьсан зүйлээ ташаа мэдээлэл болгон түгээж байж болзошгүй. Манайх хоёр хувийн шимтгэл авахаар гэрээ хийж байна. 

 

“Гаүли” ХХК-ийн дилер  шинжээч Ж.Мөнхбаатар: 

-1072 хувьцаатай хүн оршин суугаа газраасаа хол ҮЦК-д данс нээлгэсэн бол өөр газар давхар нээлгэж болно.  Түүнээс биш нэг хүн хоёр данстай байх албагүй. “Гаүли ҮЦК” ХХК нь Солонгосын хөрөнгө оруулалттай 59 үнэт цаасны компани байдаг. Үнэт цаасны компаниуд 1.5-3 хувийн шимтгэл тооцож авдаг. Компанийн  шимтгэлийг тодорхой хэлэх боломжгүй.