Завхан аймгийн Баянтэс сумын хичээлийн байранд өнгөрсөн шөнө гал гарч, есөн ангийн багш сурагчдын ширээ сандал, хичээлийн хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж, гал тогооны барилгын хамт шатсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр Сумын онцгой комисс хуралдаж, 320 хүүхдийн хичээлийн байр, 100 хүүхдийн дотуур байрандаа боломжит хэмжээгээр ангиудыг нэмж, бусад албан газруудад анги танхимыг тохижуулан маргааш буюу арванхоёрдугаар сарын 13-наас хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр ажиллаж байгаа аж.
Сумын төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл, Тэс сум дахь гал унтраах 57 дугаар ангийн бүрэлдэхүүн нийт 190 орчим хүн галыг бүрэн унтраажээ.