Нийслэлийн Онцгой байдлын газраас “Мөрөөдөл биелдэг юм” сайн үйлсийн аян өрнүүлж, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Б.Хаш-Өлзий, дуудлага хүлээн авагч, О.Мядагсүрэн нарын гэр бүлд хоёр өрөө байрны түлхүүрийг хүлээлгэн өглөө.
Ахлах ахлагч Б.Хаш-Өлзий, ахлах ахлагч О.Мядагсүрэн нар нь 2013 оноос хойш ес дэх жилдээ Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд хоёр хүүхдийн хамт амьдардаг. Энэхүү аяныг тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас дэмжин хамтран ажилласан юм.
Дашрамд дурдахад, 2022 онд “Мөрөөдөл биелдэг юм” сайн үйлсийн аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлагч Б.Баярмаагийн гэр бүлийг хоёр өрөө байртай болгосон билээ.