ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ОБГ-ын албан хаагчид 149 хүний амь нас, 5,8 тэрбум төгрөгийг авран хамгаалжээ

O.Admin
2023-12-16

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар тохиолдсон объектын гал түймрийн 117, аврах ажиллагааны 28 нийт 145 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, нийт 149 иргэний амь нас, иргэд, аж ахуй нэгжийн 5.8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Монгол Улсын Шадар сайдтай Дархан-Уул аймгийн Засаг даргын байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангуулах хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд аймгийн бүх шатны Засаг дарга, Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн томилгоот бүрэлдэхүүн идэвх санаачлагатай оролцож, аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгосон байдаг.

Мөн аймгийн Онцгой байдлын газраас Хонгор, Шарынгол суманд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулж, сумдын гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлсэн.

Засгийн газар, ОБЕГ болон аймаг, орон нутгийн нийт 760 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар техник хэрэгслийн шинэчлэлийг хийж, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлж, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх, ажиллах орчин нөхцлийг бүрдүүлсэн зэрэг амжилттайгаар 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа.

Тайлангийн хуралд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн оролцсон юм. Энэ үеэрээ

“Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн иргэдийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хариуцлагатай үүргээ нэр төртэй гүйцэтгэж, 2023 онд дэвшүүлсэн зорилтоо амжилттай биелүүлсэн та бүхэн маань бусдын төлөө, цагаан мөртэй, ариун бахархалт үйлсийг бүтээдэг албан хаагчид билээ. Энэ үйлсийн тэргүүн эгнээнд, эрсдэл, аюултай өдөр бүр, нүүр тулж байдаг энэ цагийн эгэл баатрууд болох эрэлхэг зоригт аврагч, гал сөнөөгчид та бүхэн маань бидний бахархал, албаны маань, нэр хүндийн илэрхийлэл болж байдгийг онцлон Онцгой байдлын газрынхаа хэмжээнд 2023 онд ажил хөдөлмөрөөрөө манлайлан шагнуулсан шилдэгүүд та бүхэндээ халуун баяр хүргэе” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.