ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Булган аймгийн нийт нутгийн 50 орчим хувьд их эрсдэлтэй гарчээ

O.Admin
2023-12-21

Булган аймгийн хэмжээнд энэ жил 16 сум, нэг тосгон, 75 багийн 9,38 мянган малчин өрхийн 3.6 сая толгой мал өвөлжиж байна.

Мөн аймгийн хэмжээнд хүнсэнд 464.3 мянган толгой, зах зээлд 714.9 мянган толгой буюу нийт 11189.5 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хэрэгжилтийг ханган ажилласан.

Нийт нутгийн 50 орчим хувьд их, 30 орчим хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бөгөөд зудын эрсдэлийн үнэлгээгээр Баян-Агт, Сайхан, Могод, Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур, Рашаант сумдууд болон Хангал, Орхон, Бүрэгхангай сумын зарим нутгаар зудын эрсдэл ихтэй гарсан. Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд өнгөрсөн сарын нэгнээс энэ сарын 17-ныг хүртэл 20 удаа их, бага хэмжээний цас орж, 14-20 см цасан бүрхүүл тогтжээ.

Тиймээс зудын гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээнд үндэслэн эрсдэлийг даван туулах төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байгааг УОК-ын Шуурхай штабаас зохион байгуулсан цахим хурлын үеэр танилцууллаа.