ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шуурхай дуудлагын нисдэг тэргээр 133 иргэний амийг аварчээ

O.Admin
2023-12-28

ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги байгуулагдсан цагаас хойш 94 удаагийн шуурхай дуудлагаар 477 цагийн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн нислэг үйлдэж, 133 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүргэж, амь насыг авран хамгааллаа.

Тухайлбал, өнгөрсөн долдугаар сард Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон үерийн үеэр нисдэг тэрэг ашиглан тандалт хийж, иргэний амь насыг авран хамгаалсан. Мөн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-нд цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Дорноговь аймгийн Иххэт суманд малдаа явж байгаад төөрч, сураггүй болсон нэг иргэнийг эсэн мэнд олсон зэргээр бүх төрлийн аврах ажиллагааг нисдэг тэрэгтэй зохион байгуулж байна.

Mungkin gambar 6 orang, ambulans, helikopter dan teks