“Ачит-Ихт” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд сурагчдыг химийн хичээлд сонгон суралцах боломжийг бий болгох зорилгоор сургуулиудад химийн иж бүрэн тоноглол, хэрэгсэл бүхий кабинет байгуулж, мөн химийн олимпиадыг ивээн тэтгэн ажилладаг билээ.
Хамгийн сүүлд өнгөрсөн сарын 22-нд Орхон аймгийн 17-р сургуульд тав дахь химийн кабинетаа байгуулж, хүлээлгэн өгсөн байна. Тус компани өмнө нь Жаргалант сумын сургууль, Эрдмийн өргөө цогцолбор сургууль, 20, 14-р сургуульд химийн кабинет байгуулан, тохижуулан өгч байсан юм.
"Ачит ихт" компани Орхон аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтын ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд сургуулиудад химийн иж бүрэн кабинет тохижуулж байгуулснаар сурагчид химийн хичээлийг илүүтэй сонирхох, гүнзгийрүүлэн сурах байдал нэмэгдэж, энэ хичээлээр цаашид суралцах хүүхэд олширсон хэмээн багш нар ярьж байна.