Баяндалай сумын иргэдийн тав тухыг хангах, сумандаа сайхан амьдрах боломж, нөхцөлийг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд хагас автомат уурын зуухыг барьж, ашиглалтад орууллаа.
Тус ажлыг "Шүтээн-Эрдэнэ" ХХК хийж гүйцэтгэн, "Гурван Мөнх" ОНӨААТҮГ ашиглалтад хүлээн авлаа. Шинээр барьж байгуулсан бүтээн байгуулалтын ажлыг хүлээн авах үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат болон, сумын удирдлагууд, орон нутгийн иргэд оролцож, барилга байгууламж, тоног төхөөрөмж, ажиллах горимтой нь танилцлаа.