ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Түмэн тэмээний баяр ирэх сард Өмнөговьд болно

O.Admin
2024-01-12

Тэнэгэр говийн тэнхээт хүлэг тэмээн сүргээ хамгаалах, өсгөн үржүүлэх, дэлхийд таниулах, алдаршуулах нөр их үйлсэд сэтгэл зүрхээ зориулдаг тэмээчид, уяачид, говь нутгийн зон олны бахархалт баяр болсон "ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР" 2024 оны хоёрдугаар сарын 1-3 хүртэл Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо болох гэж байна.

Өмнөговь аймаг нь Монгол улсад төдийгүй Дэлхийд алдартай Галбын улаан, Ханын хэцийн хүрэн үүлдрийн хоёр бөхт тэмээний өлгий нутаг юм.Дэлхий дээрх нийт тэмээний 90 хувийг ганц бөхт, 10-хан хувийг хос бөхт тэмээ эзэлдэг. Дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээн сүргийг өсгөх, хамгаалах, уламжлалт тэмээн соёлыг дэлгэрүүлэх, тэмээчдийн хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах ажлыг төр болон төрийн бус байгууллагууд зохион байгуулсаар ирсэн.

Түмэн Тэмээний баяр" нүүдэлчин ахуй соёлоо сурталчллан дэлгэрүүлж байна »  Gobimedia.mn :: Өмнөговьчуудын цахим хөтөч

Өмнөговь аймгийн "Түмэн тэмээ-Тэмээн аялал жуулчлалын холбоо" нь 1997 оноос эхлэн сумдад тэмээний баяр зохион байгуулж эхэлсэн нь, улам боловсронгуй болж, цар хүрээ нь өргөжсөөр өнөөдөр дэлхийд данстай аялал жуулчлалын томоохон эвент болж чаджээ. Түмэн тэмээний баярыг гадаадын олон жуулчид зорин ирж үзэхээс гадна дэлхийн хэмжээний томоохон агентлагууд сурвалжилдаг болсон нь аялал жуулчлалын хөгжилд төдийгүй эх орноо дэлхийд таниулахад хувь нэмрээ оруулж байна.

Өмнөговьчууд бид 2016 онд "Монгол тэмээ-999" арга хэмжээг амжилттай зохион байгуулж, 1132 тэмээг 15 километр зайд уралдуулан, 1108 тэмээг барианд оруулснаар дэлхийн дээд амжилт тогтоон, Гиннесийн номонд бүртгүүлсэн том амжилтын эзэд билээ.

Mungkin gambar 7 orang, unta Baktria dan teks yang menyatakan 'DALANZADGAD â CAMELIDS 2024 1997 оноос хойт TYMэH тэмээний баяр монголын монг аялал жуулчлалын салбарын ууган эвент овлийн евлийнаяллын аяллын шилдэг заг BAP MONGOLIA ALWAYS MOVIN 2024 оны 2-p сарын 01-03 зохион байгуулах комисс нэмэлт мэдээллийг: 99074355, 95144470, 89054466'