ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БХУА-ийг дэслэгч генерал Л.Моломжамц агсаны нэрэмжит болголоо

O.Admin
2024-01-15

Батлан хамгаалахын удирдлагын академи үүсэн байгуулагдаж Монгол Улс дотооддоо цэргийн дээд боловсролтой удирдах албан тушаалын офицер бэлтгэж эхэлсний 31 жилийн ой удахгүй тохионо.

Энэхүү ойг угтан тус академийг Монгол Улсын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, дэслэгч генерал Лувсангомбын Моломжамц агсаны нэрэмжит болгож, хүндэтгэлийн танхимыг нээлээ. Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхэн хөгжилд үнэ цэнтэй хувь нэмрээ оруулсан хүн бол яах аргагүй дэслэгч генерал Л.Моломжамц агсан билээ. Тэрээр БХУА-ийг анхнаас нь бойжуулж, өнөөдрийн академийн хөгжлийг тодорхойлсон юм. Тийм учраас өнөөдөр албан ёсоор тушаал гарч, БХУА-ийг энэ эрхэм хүмүүний нэрэмжит болгож байна.

Алтан үеийн олон генералын алдар гавьяаг бид ийн мөнхжүүлсээр ирсэн. Энэ ажлыг санаачлан бэлтгэлийг нь хангаж, хамтран ажилласан байгууллага, албан тушаалтан гээд бүх хүнд, ялангуяа дэслэгч генерал Л.Моломжамц агсаны үр хүүхэд, гэр бүлийнхэнд нь чин сэтгэлийн талархал илэрхийлье! Тус сургууль үеийн үед цэргийн жанжид, генерал, анги байгууллагын захирагч дарга нарыг бэлдэх болно. Энэ сургуулийн ирээдүй, анхны захирлаар нь ажиллаж байсан эрхэм генерал Л.Моломжамц агсаны үйл хэрэг мөнхөд үргэлжилнэ.

Mungkin gambar 10 orang dan teks