ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

САЙН МЭДЭЭ: АНУ-ын аутизмын холбоо Монголоос ингэний сүү авах хүсэлтээ ирүүлжээ

O.Admin
2024-01-26

Баянхонгор аймгийн Баянхонгор суманд ингэний сүү боловсруулах үйлдвэр ашиглалтад орж, анхны бүтээгдэхүүнээ гаргажээ. Тухайн үйлдвэр орон нутгийн малчдаас нэг литр сүүг 10 мянган төгрөгөөр худалдан авч, боловсруулдаг. Цаашид сүүг илүү өндөр үнээр авч, өдөртөө 8 тонн сүүг хатааж ажиллах төлөвлөгөөтэй.

Тодруулбал, үйлдвэрлэл жигдэрснээр Баянхонгор аймагт өдөрт дөрвөн тонн шингэн сүүг хатааж, 360 кг хуурай сүү боловсруулан дотоод, гадаад зах зээлд нийлүүлнэ. Ингэний сүү бол хамгийн чанартай сүүнд тооцогддог бөгөөд хүүхэд угжиж, шууд хэрэглэх боломжтой.

Тус үйлдвэр эхний ээлжид БНХАУ-д бүтээгдэхүүнээ экспортлохоор төлөвлөж байгаа бөгөөд цаашлаад Европын холбооны улс орнууд, Арабын Нэгдсэн Эмират улсын зах зээлд ингэний хатаасан сүүгээ гаргах судалгаа хийж байна. Эднийд АНУ-ын Аутизмын холбоо ингэний хатаасан сүүг худалдан авах хүсэлтээ ирүүлжээ. Олон улсын зах зээлд нэг кг хатаасан ингэний сүү 100 орчим ам.доллароор үнэлэгдэж байна.